Манай компани 1994 оны 04-р сард Эрүүл Мэндийн Нийгмийн Хамгааллын Яамны “Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрөл олгох комисс”-оос зөвшөөрөл авч ахуйн хортон шавьж, мэрэгчийн устгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын үйлдвэр аж ахуйн газар, хүнс,
хүүхдийн байгууллага, орон сууцны байруудад захиалгаар болон гэрээний үндсэн дээр үйлчилгээ явуулж байна. Манай компани 300-гаад байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнтэй гэрээтэй ажиллахын зэрэгцээ нэг удаагийн захиалгаар ариутгал, устгалын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна.
Манай байгууллага нь халдварт өвчнийг дамжуулан тараагч ахуйн хортон шавьж, мэрэгчийг устган, нянгийн халдваргүйтгэлийг хийж иргэд үйлчлүүлэгчдийн тав тухтай амьдрах, ажиллах нөхцлийг бүрдүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, нийгмийн эрүүл мэндийн тусламжийг хэрэгжүүлэгч эрүүл мэндийн багууллага юм.
Бид ажил үйлчилгээгээ чанарын өндөр хэмжээнд явуулж, устгал ариутгал хийсэн газар болгондоо шавьжгүй байгууллага, халдваргүй хамт олон болох зорилготой ажилласны үр дүнд “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, “Эрүүл мэндийн тэргүүний байгууллага”өргөмжлөл, Эрүүл мэндийн үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэгээс “GOLD MEDIUM” БАТЛАМЖ, Нийгэмд стандарт хэвшүүлэх сангаас “TOP STANDART” цом, одон зэргээр тус тус шагнагдсан болно.