Uguush LLC

Company of health

Director's Greetings

Манай компань нь халдварт өвчнийг дамжуулан тараагч ахуйн хортон шавьж, мэрэгч зэрэгийг устган, нянгийн халдваргүйтгэлийг хийж иргэд үйлчлүүлэгчдийн тав тухтай амьдрах, ажиллах нөхцлийг 20 жилийн туршид бүрдүүлж ирлээ.

Бид энэ хугацаанд хамтран ажиллагч харилцагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэл эрхэлж буй салбарын хүрээнд тодорхой байр сууриа эзлээд байгаа билээ.

Манай хамт олон өөрийн эрхэлж буй ажилдаа хариуцлагатай хандан үйлчилгээгээ чанарын өндөр хэмжээнд явуулж, устгал ариутгал хийсэн газар болгондоо шавьжгүй байгууллага, халдваргүй хамт олон болох зорилго тавин ажиллаж байна.

Энэ хугацаанд биднийг дэмжиж, хамтран ажилласан харилцагч байгууллага, хувь хүмүүс, компаний ажилтан нартаа гүн талархлаа илэрхийлье. Таныг хүндэтгэн ёсолсон

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.ПҮРЭВСҮРЭН