Uguush LLC

Company of health

Residential bug


Сууцны Бясаа

Орон сууцнуудад ихэвчлэн ямар шавьж тааралддаг вэ?

Манай орон сууцнуудад түгээмэл байдаг шавьжнууд бол: жоом, бясаа, бүүрэг, шоргоолж юм.

Ямар нэгэн амьтан таныг шөнийн цагаар хазаад байна уу?

Тэгвэл танайх бясаатай болсон байх магадлалтай

Ямар нэгэн амьтан таныг өдрийн цагаар хазаад байна уу?

Цайвар өнгийн зүйлс дээр жижиг жижиг цэгнүүд харагдаад байна уу? Тэр цэг нь хааяа үсчээд байна уу?

Тэгвэл танайд бүүрэг байх магадлалтай /нохойн бөөс/

• Бүүрэг илрүүлэх:Танд бичгийн цагаан цаас тус болно. 5-6ш цаасыг бүүрэг их хэмжээгээр байж болзошгүй газартаа /шал, диван г.м/ дэлгэж тавина. 15 минутын дараа шалгаж үзэхэд цаасан дээр бараан өнгийн цэг байснаа цаасыг хөдөлгөх үед алга болж байвал бүүрэг байх магадлалтай. Бүүрэг нь цагаан өнгийн хувцас, нейлон хувцсан дээр тод харагддаг.

• Бясаа илрүүлэх: Та маш анхааралтайгаар унтлагын хэрэгсэл /ор, гудас, ханжил г.м/ , хананд дүүжилсэн хивс, жаазны ар, хуурч, хөндийрсөн обой, цахилгааны розетка, унтраалга, ханын хагархай газар г.м харж, тандах хэрэгтэй. Шүдэнзний толгойн чинээ шавьж харагдвал бясаа байх магадлалтай.

• Бясаа зөвхөн оронд байдаг гэж үнэн үү?

• Тийм биш. Бясаа зөвхөн оронд байдаггүй. Бясаа нь бүх төрлийн зөөлөн мебель, гудас, цахилгааны розетка, хананд өлгөөтэй зүйл, хуурч хөндийрсөн обой ер нь тэд хаана ч үржиж, амьдрах чадвартай байдаг

• Бясаа яагаад зөвхөн манай хүүхэд, эхнэр 2-ыг хазаад байдаг юм бол?

• Бясааны хүний цус үнэрлэж, мэдрэх чадвар нь сайн хөгжсөн байдаг.хамгийн түрүүнд тэд нимгэн арьстай, цусны судас нь ойр байгаа хүмүүсийг үнэртэж мэдэрдэг. Ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд тийм арьстай байдаг тул тэд хамгийн түрүүнд бясааны өгөөш болдог байна.

Бясаа Бүүрэг

• Яагаад бясааг устгахад хүндрэлтэй байдаг вэ?

• Бясааны үржил, амьдрал нь бохир, заваанаас шалтгаалдаггүй. Байнга цэвэрлэгээ хийдэг гэр орон, зочид буудлууд байдаг ч бясаа нь баригдаж, харагддаггүй зөвхөн шөнө гарч ирдэг шавьж юм.

• Тэд унтлагын өрөөнөөс гадна бүх төрлийн өрөө, шкаф, шүүгээнд байрлан, амьдрах чадвартай

• Бясаа нь хооллохгүйгээр жил буюу түүнээс дээш хугацаанд амьдрах чадвартай

• Тэд халуун, хүйтэн ямар ч хэмийг тэсвэрлэх чадвартай

• Бясаа нь 15 сар амьдардаг боловч амьдрах хугацаандаа нэг бясаа 250-500 эндэг шахдаг

Бясаа хаанаас, юунаас гардаг вэ?

Бясаа ихэвчлэн 3 зүйлээс хамааран бий болох магадлалтай:

• Гаднаас тавилга авах

• Бясаатай айл, зочид буудлуудад байрлах /гэрт ирсэн зочноос/

• Хажуу айл тань их хэмжээний бясаатай бол