Өгөөш ХХК

Эрүүл Мэндийн тэргүүний байгууллага

Бидний давуу тал

Манай компани сүүлийн үеийн төхөөрөмжөөр /халуун, хүйтэн манан үүсгэгчгенератор/ томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байр орон сууц, гадна дулааны худаг, шугам сүлжээ, тахиа шувуу, гахайн ферм, мод үржүүлэг г.м бүхийл төрлийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлт, шавьж устгалыг хийж гүйцэтгэж байна.

1/ Халуун манан үүсгэгч генераторыг ихэвчлэн томоохон аж үйлдвэр, барилга байгууламж, гадна талбай, мод үржүүлэг, тариалангийн талбай, гадна дулааны худаг, траншей г.м газаруудад ашигладаг.

2/ Хүйтэн манан үүсгэгч генераторыг шувууны аж ахуй, малын фермүүд, жимс, ногооны хүлэмж, эмнэлэг, зочид буудал, үйлдвэр, агуулах, кемп г.м газаруудад ашигладаг.

Дээрхи генераторууд нь халуун буюу хүйтэн манан үүсгэнэ. Үүссэн манан нь ууршилтын явцад 50-100 микроны хэмжээтэй бөөм үүсгэн хүн хүрэх боломжгүй зай завсраар нэвтрэн орж шавьж болон бактерийг устгадаг. Генераторын тусламжтайгаар агаарын өндөр даралт үүсгэн, бодисыг 10м хүртлэх хол зайнд хэдхэн секундын дотор шүрших боломжтой юм.