Өгөөш ХХК

Эрүүл мэндийн тэргүүний байгууллага

Тааламжгvй "зочид"-оосоо хагацмаар байна уу?

Тааламжгvй "зочид"-оосоо хагацмаар байна уу Хотжилт хэмээх соёл иргэншлийн бєєгнєрлийг дагаад бидний амьдралд учирдаг таагvй зvйлсийн нэг нь жоом, бясаа, хулгана гэх мэт янз бvрийн хортон шавьж болоод мэрэгчид.

Та энэ "онцгvй" амьтдыг устгахаар шийдсэн бол манай компанид хамгийн тvрvvнд хандаарай

ӨМНӨД ХӨРШӨӨС ЭРХИЙ ХУРУУ ХЭРТЭЙ ЖООМ "ЦАГААЧИЛДАГ"

Шавьж, мэрэгч, нянгаар олон тєрлийн євчин дамжин халдварладаг. Маш олон зvйл, ангийн шавьж, мэрэгчээс гэрийн нєхцєлд бясаа, шумуул, цагаан эрвээхий, хулгана их тархаж байна. Сvvлийн жилvvдэд жоом харьцангуй багасч байгаа ч єнгєрсєн хавраас нохой бєєс их хэмжээгээр гарч иржээ. Нохой бєєс зарим албан газарт ч хэдийнэ тухлаад авч амжиж. Шумуул євєл, зунгvй бидэнтэй "айлсаж" байна. Ялангуяа XIII хороолол, 40 мянгатад хамгийн их бий. Туул, Сэлбийн хєвєєнєєс гаралтай энэ нєхдvvд уг нь хавар устгах бодис цацаад орхиход ингэж "даврахгvй" аж. Хятадаас зєєвєрлєн ирж байгаа бараа бvтээгдэхvvнээр гарын эрхий хурууны чинээ жоом ирдэг. Харин олзуурхууштай нь манай иргэд vvнийг тэр дор нь хурдан шуурхай "хvйс тэмтрvvлдэг" юм байна.

ХУЛГАНА ИХ ЦАМААН БОЛСОН

Хулганы хор уг нь хvчтэйд тооцогддог. Гэхдээ тэдний араншин бас орчин vеийн хєгжлєє дагаад єєрчлєгджээ. Юуг идэж болох, vгvйг сайн мэддэг "санаа"-тай нєхдvvд. Тиймээс хулганы хорыг гурил, будаа, бяслаг, мах, самартай гээд олон тєрєл янзаар vйлдвэрлэж байна.Наалддаг хавх ч бий. Даанч тэд зарим хорыг идэх нь байтугай тоож ч vнэрлэхгvй. Ингэхээр ямар газар юутай хорыг хэдий хэр хугацаанд тавих вэ гэдэгталаар мэргэжлийн хvнээс зєвлєгєє авахад илvvдэхгvй.

ЯЛАА, ШУМУУЛД ЗААВАЛ ХОР ЦАЦАХ ХЭРЭГГVЙ

Орчин vед шавьжны хор улам боловсронгуй болж байгаа. Шингэн хэлбэрээс гадна гель, халдвар тараагч, наалддаг, хуурайгаар тавьдаг, харандаа болгож зурдаг гээд хэрэглэх арга нь олон янз болсон.Тиймээс ялаа, шумуулд заавал хор цацах албагvй. Шумуулыг устгахын тулд тvvнд зориулсан хvж, тос зэрэг хялбар аргаар тэмцэхэд тvвэггvй. Мєн унтахаас ємнє шумуулаас хамгаалах шингэнийг цахилгаанд залгахад шєнє бvтэн нойртой хонох нь. Ялааг ч гэсэн янз бvрийн хэлбэрээр устгаж болно. 10 граммаар савалсан жижиг хор 20 куб.м агаарт хоёр сарын турш vйлчилнэ.

БЯСААГ ШVРШИЖ УСТГАНА

Бясаанд ихэвчлэн шvршдэг хор хэрэглэнэ. Бясааны байршил их хэцvv. Юмны завсараар шигж ордог. Тийм учраас шvршдэг хор хэрэглэдэг. Амьд амьтан чинь хор цацангуут зугтдаг. Тэгээд нэг газар ороод нуугдана. Цацсанаас хойш 15 минутын дараа ил байгаа нь vхэжэхэлдэг. Далд нуугдсан нь 2-5 хоногийн дараа ил гарч ирдэг. Тэд хор идэж vхэх ёстой. Хэрэв хэд хэдэн амьтан байгаа тохиолдолд эхлээд ялаа, дараа нь жоом, тэгээд хулганыхаа хорыг тавина, Шингэн хор цацахын тулд эхлээд халдваргvйтгэл хийнэ. Дараа нь шавьжиндаа гелиэ, тэгээд хулганадаа будаатай хороо тавьдаг. Халдваргvйтгэлийг халдварт євчин гарсан тохиолдол болгонд хийнэ. Гэхдээ эмнэлэг, хvнсний бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг, худалддаг байгууллагууд халдваргvйтгэлийг байнга хийж байх ёстой. Харамсалтай нь манайхан эмнэлгээс бусад нь Мэргэжлийн хяналтын шалгалт ирэх сургаар эсвэл євчин гарсан vед л халдваргvйтгэл хийдэг зуршилтай болж. Энэ нь ч мэргэжлийн хvмvvст илт мэдрэгддэг.

МАНАЙХАНД ХОРОО БАГАДУУЛДАГ ДУТАГДАЛ БИЙ

Хэдийгээр чанартай бvтээгдэхvvн байгаа ч иргэд мєнгєнийхєє бололцоо, аж амьдралын байдлаасаа болоод хороо аль болох бага авах гээд байдаг. Ам.метр талбайд оногдох шавьж, мэрэгч, нян устгахбодисыг хэмжээгээр нь авдагтvй. "Тийм хэмжээний талбайд ийм хэмжээтэй бодис ав" гэж хэлсээр байтал "Vгvй ээ, би бага авна" гэдэг.Тийм учраас устгах ёстой амьтнаа дутуу vхvvлдэг. Тэгээд тэр нь хорондоо дасалтай болох зэргээр цаашид гарах хор уршиг нь их.