ХанБогд кашимер

Эрүүл мэндийн тэргүүний байгууллага

Ерөнхий захирлын мэндчилгээ

Бид ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж эхлээд хэдийнээ арван дөрвөн жилийг үджээ. Арван дөрвөн жил гэдэг түүхэн он хэлхээсийн хувьд харьцангуй бага хугацаа боловч нөхөрсөг хамт олон, хамтран ажилладаг харилцагч байгууллага, найдвартай түншүүдийн дэмжлэгтэйгээр багагүй ажлыг хийж бүтээснээр ноос, ноолуурын зах зээлд байр сууриа эзэлсэн тэргүүлэгч компани болжээ.

“Ханбогд кашимер” ХХК чанартай бүтээгдэхүүн, иж бүрэн үйлдвэрлэл үйлчилгээг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд нийцүүлэн хүргэж, орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан өндөр хурдацтай хөгжиж буй дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй үйл ажиллагаагаа олон улсын түвшинд явуулж, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулж байна. Салбарын тэргүүлэгч компанийн хувьд манай байгууллага цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн байнга шинэчлэгдэн хөгжиж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн Монгол улсынхаа нэрийг олон улсын бизнесийн тавцанд өндөрт өргөж явах зорилго, тэмүүлэл дүүрэн ажиллах болно.

Бид нийгмийн өмнө хүлээх үүргээ ухамсартайгаар хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай, эвсэг хөдөлмөрч хамт олон билээ. Цаашдаа улс орны маань гэрэлт ирээдүй хойч үе, хүүхэд багачуудынхаа төлөө нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд голлон анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлж байгаадаа нэн таатай байна.

Хамтран ажилладаг гадаад, дотоодын найдвартай түншүүд, эрхэм харилцагч нартаа “Ханбогд кашимер” ХХК-ийн нийт хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, мэндчилгээ дэвшүүлж байна! Таныг хүндэтгэн ёсолсон

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ    Захирал1       Ч.ГАНЦЭЦЭГ